Уэльсчүүд ээ, шөвгийн 16-д тавтай морил
Анх удаагаа Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд оролцож буй Уэльсийн шигшээ баг ОХУ-ын шигшээ багтай
Мэдээллийн алба
Анх удаагаа Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд оролцож буй Уэльсийн шигшээ баг ОХУ-ын шигшээ багтай тэмцээний "B" хэсгийн хүрээнд Францын Тоулусэ хотын Мунисипал цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж, 3:0 харьцаатай бут ниргэснээр тэд 6 оноотой болж хэсгээ тэргүүлэн гарлаа.
Тоглолтын эхний үеийн Арсенал клуб болон Уэльсийн шигшээ багийн хагас хамгаалагч Аарон Рамси тоглолтын 11 дэх минутад ОХУ-ын хаалгач Игор Акинфээвийн эсрэг 1-1 эсрэг тулахдаа хаалгачийн дээгүүр давуулж шидэн тоглолтын тоог нээсэн бол Нэил Таилор гоолдсоноор 2:0 болоод байсан бол 3-р үеийн 67 дахь минутад дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөл бөмбөгчин Гарэт Бэил гоолдсоноор тоо 3:0 болж Уэльсийн шигшээ баг хожлоо бататгасан юм.
Анх удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тэд хэсгээ тэргүүлэн гарч байгаа юм.


















