Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд усархаг бороо их орох тул иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Энэ сарын 19-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Урттамир, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Хэрлэн голын эх бо

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа
Үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд усархаг бороо их орох тул иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Энэ сарын 19-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Урттамир, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Хэрлэн голын эх болон Сэлэнгэ мөрний уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см-р нэмэгдэж олон жилийн дунджийг 40-180 см давсан байна.

Мөн Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар үерийн түвшинд 5-10 см хүртэл үерлэх хандлагатай байгаа юм.

Түүнчлэн голын сав болон голын эрэг дагуу зусаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдийг голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Түлхүүр үг:үер усны аюул
Хуваалцах