Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Хангай нуруунаас усжих Идэр, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-40 см даван үерлэж байна. Мөн Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин долоон см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд дөхсөн ажээ. Тиймээс дээр дурдсан г

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа
Үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Хангай нуруунаас усжих Идэр, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-40 см даван үерлэж байна. Мөн Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин долоон см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд дөхсөн ажээ. Тиймээс дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж байгаа ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газрын цаг уур, экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Туяа анхааруулсан юм. Та бүхэндээ түүний яриаг хүргэе.

Үерийн эрсдэл бүхий газар оршин сууж байгаа айлууд эрсдэлтэй байна.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байлаа ч тэр айлууд маань гэрэлгүй газар суурьшсан байдаг учраас усархаг бороо орж үерлэсэн нөхцөлд аврах боломж бага.ОБЕГ-аас очиж байгаа аврагчид маань өөрсдөө үерт өртөх магадлал их өндөр байдаг юм.

Түлхүүр үг:үер
Хуваалцах