Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Иймд, дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Буянт, Сагсай, Согоог, Увс нуурын савын Хархираа, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Хэрлэн, Согоог, Туул голын эхээр олон жилийн дундаж түвшинг 5-10 см давсан байна.
Иймд, дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


















