Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 02-ны өдрийн байдлаар Онги/Уянга/, Улз/Баян-Уул/, Эг/Батширээт/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 30 см орчим даван үерлэж байна.
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 03-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
2025-08-02