Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үгийн мастерууд “хайрын шүлэг”-ээр чуулна

Энэхүү хайрын яруу найргийн цэнгүүнт ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл нийлсэн 100 яруу найрагчид, 100 хайрын шүлгээ унших бөгөөд үе үеийн “Болор Цом”-ын эзэд, үгийн мастерууд бүгд нэг дор хуран чуулах ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үгийн мастерууд “хайрын шүлэг”-ээр чуулна
Үгийн мастерууд “хайрын шүлэг”-ээр чуулна. Зураг: МҮОНРТ

“Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй”... ийм нэгэн уриатай хайрын яруу найргийн цэнгүүн маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 15:00 цагт болох гэж байна.

Энэхүү хайрын яруу найргийн цэнгүүнт ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл нийлсэн 100 яруу найрагчид, 100 хайрын шүлгээ унших бөгөөд үе үеийн “Болор Цом”-ын эзэд, үгийн мастерууд бүгд нэг дор хуран чуулах ажээ.

Найраг шүлгийн мөнхийн амь болсон гэгээн хайрын 100 шүлгээр аялж, амрах нэг өдрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн олгож байна.

Үг, шүлэг, найрагч чуулсан тулгын гурван чулуу шиг найргийн цэнгүүн ёслол төгөлдөр гоо болох буй за...

Түлхүүр үг:Утга зохиолЯруу найрагХайрын шүлэг
Хуваалцах