Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үгийн сүлжээ бөглөхөд ой ухаан сайжирдаг

Уураг тархи яагаад залууждаг, гадаад орчин түүнд хэрхэн нөлөөлдгийг мэдэхээр Их Британийн эрдэмтэд судалгаа хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үгийн сүлжээ бөглөхөд ой ухаан сайжирдаг
Үгийн сүлжээ бөглөхөд ой ухаан сайжирдаг. Зураг: МҮОНРТ

Уураг тархи яагаад залууждаг, гадаад орчин түүнд хэрхэн нөлөөлдгийг мэдэхээр Их Британийн эрдэмтэд судалгаа хийжээ. Судалгаанд сайн дураар 2800 хүн оролцсон бөгөөд туршилтад хамрагдагсдын дундаж нас 74 байсан гэнэ.

Өндөр настнуудад уураг тархи нь мэдээллийг хэрхэн боловсруулж байгаа, анхаарал төвлөрөлт, логик сэтгэлгээ зэрэг олон шалгуураар сорил хийсэн аж.

Эцэст нь эрдэмтэд үгийн сүлжээ бөглөх нь ой санамжийг 10 жилээр залуужуулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үгийн сүлжээ бөглөдөг өндөр настнууд бусдыгаа бодвол 10 жилийн хойно зөнөдөг болох нь тогтоогджээ.

65-аас дээш насныхан байнга үгийн сүлжээ бөглөж, шоо эвлүүлж байвал ой санамж муудах болон Альцгеймерийн өвчин тусах нь ховор болохыг Их Британийн мэдрэлийн физиологичид мэдэгджээ.

Хуваалцах