Үгийн сүлжээ бөглөхөд ой ухаан залууждаг
Уураг тархи яагаад залууждаг вэ, гадаад орчин түүнд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг мэдэхээр Их Британийн эрдэмтэд судалгаа явуулжээ. Судалгаанд сайн дураар 2800 хүн оролцсон бөгөөд туршилтад хамрагдагсдын дундаж нас 74 байсан гэнэ.
Мэдээллийн алба

Уураг тархи яагаад залууждаг вэ, гадаад орчин түүнд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг мэдэхээр Их Британийн эрдэмтэд судалгаа явуулжээ.
Судалгаанд сайн дураар 2800 хүн оролцсон бөгөөд туршилтанд хамрагдагсдын дундаж нас 74 байсан гэнэ.
Өндөр настнуудад уураг тархи нь мэдээллийг хэрхэн боловсруулж байгаа, анхаарал төвлөрөлт, логик сэтгэлгээ зэрэг олон шалгуураар сорил хийсэн аж.
Эцэст нь эрдэмтэд үгийн сүлжээ бөглөх явдал нь ой санамжийг 10 жилээр залуужуулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Үгийн сүлжээ бөглөдөг өндөр настнууд бусдыгаа бодвол 10 жилийн хойно зөнөдөг болох нь тогтоогджээ.


















