Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романыг орчуулжээ
Тагтаа Паблишингийн орчуулагч Мө.Батбаярын орчуулга Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" роман хэвлэгдсэн байна.
Мэдээллийн алба

Тагтаа Паблишингийн орчуулагч Мө.Батбаярын орчуулга Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" роман хэвлэгдсэн байна. Мө.Батбаяр өмнө нь Үй Хуагийн “Амьдрахуй” романыг орчуулан монголын уншигчиддаа хүргэж байсан билээ.
Ташрамд дуулгахад, Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романаас сэдэвлэсэн кино 2015 онд буюу тус романы арван жилийн ойгоор БНСУ-д нээлтээ хийсэн. Өмнөд Солонгосын жүжигчин Ha Ju Woo тус киног найруулж өөрөө Шү Сан Гуаны дүрийг бүтээсэн байдаг. "Цусаа худалдсан тэмдэглэл" романы үйл явдал дундад улс байгуулагдсанаас эхлээд их үсрэнгүй давшилт, соёлын хувьсгалын үед өрнөдөг бол "Цусаа худалдагч" кино үйл явдал ч мөн 1960-аад оны Өмнөд Солонгосын хөдөө тосгонд өрнөдөг аж.


















