Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үйчүүр” гэж юу вэ

Монголын уламжлалт тоглоом “Үйчүүр” нь Цагаан сарын шинийн нэгэнд тоглогддог хүндтэй тоглоомын нэг бөгөөд шооны нүд болгон нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үйчүүр” гэж юу вэ
“Үйчүүр” гэж юу вэ. Зураг: МҮОНРТ

Монголын уламжлалт тоглоом “Үйчүүр” нь Цагаан сарын шинийн нэгэнд тоглогддог хүндтэй тоглоомын нэг бөгөөд шооны нүд болгон нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг. Энэ тоглоомын ач тус нь багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв тооцоолон бодох чадварыг хөгжүүлдгээрээ онцлогтой.

"Үйчүүр"-ийг 7х10 сантиметрийн хэмжээтэй цаасан дээр зурж, тэмээний яс болон модон дээр сийлж хийдэг. Энэхүү тоглоом нь амьтдын дүрсээс бүрдэх бөгөөд дүрсийг лангаар үнэлнэ. Үйчүүр"-ийг нутаг нутагт өөрөөр тоглодог. Тоглох нэг арга нь 2-6 тоглогч бүх модоо дундаа өрж, ахмадаасаа эхлэн нар зөв тойруулан 6 шоог аяган дотор ээлжлэн орхиж, буусан нүдний нийлбэрт тохируулан газрын модноос лангаар үнэлж авна. Тоглоомын төгсгөлд олон лан авсан хүн хождог.

Хуваалцах