Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УИХ гишүүн Л.Энх-Амгалан ээлжит бүтээлээ маргааш дэлгэнэ

Эрхэм гишүүн АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Х.К.Виеторын туурвисан “Улс орнуудын өрсөлдөөн” бүтээлийг эх хэлнээ орчуулсанаа маргааш уншигчдын хүртээл болгох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ гишүүн Л.Энх-Амгалан ээлжит бүтээлээ маргааш дэлгэнэ
УИХ гишүүн Л.Энх-Амгалан ээлжит бүтээлээ маргааш дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

Эрхэм гишүүн АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Х.К.Виеторын туурвисан “Улс орнуудын өрсөлдөөн” бүтээлийг эх хэлнээ орчуулсанаа маргааш уншигчдын хүртээл болгох гэж байна. Уг бүтээлийн нээлтийг ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Интерном”-д хийх аж. Түүнийг нөхөд нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургуулийг тус тус төгссөн нь орчуулгын бүтээлд хүч үздэг гэнэ. Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамтаар “Хөгжлийн хөтөч” цуврал бүтээлийнхээ нэгдүгээр ботийг “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” нэртэйгээр, хоёр дахь ботийг нь “Нордик загвар” нэртэйгээр хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон юм. Харин гурав дахь боть нь Монгол хөгжих үү, эс хөгжих үү. Засаглалын хямралыг хэрхэн даван туулах вэ гэдэг шийдлийг хайж байгаа энэ мөчид уншигчдын хүртээл болгож байгаагаараа онцлогтой гэнэ.

Хуваалцах