Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяад баяр хүргэлээ

УИХ-ын дарга М.Энхболд Риогийн олимпоос мөнгөн медаль аваад байгаа ОУХМ, МУГТ Д.Сумъяад баяр хүргэсэн байна. Тэрбээр Д.Сумъяад хандан "Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяад баяр хүргэлээ
УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяад баяр хүргэлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга М.Энхболд Риогийн олимпоос мөнгөн медаль аваад байгаа ОУХМ, МУГТ Доржсүрэнгийн Сумъяад баяр хүргэсэн байна. Тэрбээр Д.Сумъяад хандан "Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж байна.

Медалийн барилдаан Монголын цагаар шөнийн 04.00 цагийн орчим таарсан ч сэтгэл догдлуулан бүгд үзсэн. Гавьяат тамирчиндаа дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ.

Хуваалцах