Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УИХ-ын гишүүд шатар тоглож өрсөлдөнө

Тэмцээн маргааш буюу бямба гарагийн 09:00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр найман өрөг тоглох аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүд шатар тоглож өрсөлдөнө
УИХ-ын гишүүд шатар тоглож өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд "Парламент 2015" шатрын тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн маргааш буюу бямба гарагийн 09:00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр найман өрөг тоглох аж. Түүнчлэн тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн хоёр ангиллаар, нээлттэй төрлөөр явуулах юм байна.

Хуваалцах