УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Монгол наадам бол Монгол улсын тусгаар тогтнолын билэгдэл
Сайхан наадаж байна аа. Жил жилийн Үндэсний их баяр наадам сайхан болдог. Энэ жилийн наадмын нээлт сайхан боллоо. Баяр наадам зохион байгуулах комисс наадмын нээлтийн үйл ажиллагааг сайхан зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

-Та сайхан наадаж байна уу. Энэ жилийн наадмын нээлтийн талаарх таны сэтгэгдлийг сонирхоё?
-Сайхан наадаж байна аа. Жил жилийн Үндэсний их баяр наадам сайхан болдог. Энэ жилийн наадмын нээлт сайхан боллоо. Баяр наадам зохион байгуулах комисс наадмын нээлтийн үйл ажиллагааг сайхан зохион байгуулсан байна. Тийм ч учраас Төв цэнгэлдэхэд цугласан наадамчин олон үнэхээр сайхан баясан цэнгэж, нээлтээ үзлээ. Монгол наадам бол тодорхой үйл явдлуудыг билэгддэг. Ялангуяа Монгол улсын тусгаар тогтнолоо тунхагласан их ойн билэгдэл байдаг. Ийм учраас Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Монголын тулгар төр байгуулагдсаны 807 жил, ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын мэндийг нийт ард түмэндээ хүргэе.
-Та туршлагатай парламентчийн хувьд ерөнхийлөгчийн хориг тавьсан баяр наадмын тухай хуулийн талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?
-Ардын хувьсгалын ойн баяр наадмаар бөхийн цол олгодог шүү дээ. Тэгэхээр манай бөхчүүд юу гэж ярьдаг вэ гэхээр “Би ардын хувьсгалын тэдэн жилийн ойгоор түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн. Тийм цол авсан” гэдэг шүү дээ. Яагаад гэвэл уг хууль нт өөрөө тийм юм. Тэгээд ч ардын хувьсгал гэдэг үгний цаана Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласан ийм агуулга нуугдаж байгаа юм. Тиймээс бид энэ баярыг байнга тэмдэглэж, дурсаж, тунхаглаж байх хэрэгтэй. Хэзээ ч мартаж болохгүй. Үүнийг мартвал бид үндэс, угсаа, язгуураа мартсан хэрэг болно.


















