Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг прокурорт шилжүүлнэ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг өөрийн эхнэр О.Эрдэнэсолонгын дансаар мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үзэж УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллагаас УИХ-д хүргүүлжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг прокурорт шилжүүлнэ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг прокурорт шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг өөрийн эхнэр О.Эрдэнэсолонгын дансаар мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллагаас УИХ-д хүргүүлжээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг Боловсролын сайд байхдаа 50 мянган ам. долларыг хууль бусаар авсан болох нь тогтоогдсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ё.Отгонбаярын хэргийг сайтар шалгах хэрэгтэй. Учир нь ганц нэг тоогоор яригдах мөн­гөн дүн биш. Олон газраас мэдээлэл цуглуулж, нягтлах шаардлагатай бай­на” гэдгийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэж байсан юм. Хэргийг удахгүй прокурорт шилжүүлэх ажээ.

Түлхүүр үг:Ё.Отгонбаяр
Хуваалцах