Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ука “Амгалан төрийн ажнай шарга”-ын зургийг худалдаж авчээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Амгалан төрийн ажнай шарга” азарганы гэрэл зургийг зурагчин Ч.Батзаяагаас хүүдээ зориулж худалдаж авчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ука “Амгалан төрийн ажнай шарга”-ын  зургийг худалдаж авчээ
Ука “Амгалан төрийн ажнай шарга”-ын зургийг худалдаж авчээ. Зураг: МҮОНРТ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Амгалан төрийн ажнай шарга” азарганы гэрэл зургийг зурагчин Ч.Батзаяагаас хүүдээ зориулж худалдаж авчээ.

Учрыг нь тодруулбал хүү нь морь жилтэй болохоор ийнхүү билэгдэн онцолж, хэлсэн үнээр нь авсан байна. Гэхдээ чухам хэдэг төгрөгөөр авснаа хэлсэнгүй. Укаг тэрхүү гэрэл зургийг авсны дараа Ч.Батзаяа өөр зураг бэлэг болгон өгсөн аж.

Ч.Батзаяа нь мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд шарга азарганы зургийг авахаар Хэнтий аймгийг зорьсон байна. Тэр өдөр нь -40 хэм байсан ч сайхан бүтээлтэй болохын тулд нэлээн удаан тэвчиж хүлээсэн гэнэ билээ. Хожим дэлхийн шилдэг гэрэл зургийн нэгээр ч тодорсон юм.

Хуваалцах