Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уханьд болох байсан боксын тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо

Дээрх хороо нь өнгөрсөн жил 2020 оны олимпын эрх олгох тэмцээнүүдийн хуваарийг баталсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уханьд болох байсан боксын тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо
Уханьд болох байсан боксын тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон далайн бүсийн олимпын боксын эрхийн тэмцээн ирэх хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань хотод болох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Энэхүү тэмцээнийг олон улсын сонирхогчдын боксын холбоо биш ОУОХ зохион байгуулах юм.

Дээрх хороо нь өнгөрсөн жил 2020 оны олимпын эрх олгох тэмцээнүүдийн хуваарийг баталсан билээ.

Үүнд:

Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань.

Африкийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 20-29-нд Дакар (Сенегал).

Европын эрхийн тэмцээн гуравдугаар сарын 13-23-нд Их Британи, Лондон.

Америк тивийн эрхийн тэмцээн гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 3-нд Аргентин, Буэнос-Айрес.

Парис Улсад олимпын эрхийн дэлхийн тэмцээн тавдугаар сарын 13-24-нд болж, эрхээ авч чадаагүй тамирчид оролцох юм.

Хуваалцах