Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үхэл амьдралын заагт” кино нээлтээ хийнэ

Өнгөрөгч 2012 оны өвөл Өмнөговь аймгийн Номгон суманд тус аймгийн харьяат иргэн Цэрмаагийн Түмэндэлгэр идэр есийн хүйтэнд мотоциклоосоо унаж бэртэн 7 өдөр 6 шөнө үхэл амьдралтай тэмцэж, аймгийн төв рүүгээ мөлхсөөр амьд гарсан. Энэхүү явдлаас сэдэвлэн зохиолч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үхэл амьдралын заагт”  кино нээлтээ хийнэ
“Үхэл амьдралын заагт” кино нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2012 оны өвөл Өмнөговь аймгийн Номгон суманд тус аймгийн харьяат иргэн Цэрмаагийн Түмэндэлгэр идэр есийн хүйтэнд мотоциклоосоо унаж бэртэн 7 өдөр 6 шөнө үхэл амьдралтай тэмцэж, аймгийн төв рүүгээ мөлхсөөр амьд гарсан. Энэхүү явдлаас сэдэвлэн зохиолч Д.Нацагдорж болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч До.Цэнджав нарын хэсэг уран бүтээлчид хамтран зохиолыг нь бичиж МУГЖ Н.Нэргүйбаатарын найруулсан “Үхэл амьдралын заагт” кино энэ сарын 29-ний өдөр Өмнөговь аймагт нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий продюсороор Г.Бат-Эрдэнэ, Ц.Амгалан нар ажилласан бөгөөд гол дүрүүдэд СТА Ц.Батзандан, Н.Бямбацогт, Н.Аззаяа, Б.Эрдэнэбилэг нар тоглосон ажээ.

Хуваалцах