Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Украин-Умард Ирландын тоглолтын үеэр хүчтэй мөндөр орлоо

Өнөөдөр манай сувгийн шууд дамжуулан үзүүлсэн Украин-Умард Ирландын тоглолтын үеэр хүчтэй мөндөр орсны улмаас шүүгчдийн бүрэлдэхүүн тоглолтыг түр зогсоох шийдвэр гаргасан байна.

О.
О.Хатанбаатар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украин-Умард Ирландын тоглолтын үеэр хүчтэй мөндөр орлоо
Украин-Умард Ирландын тоглолтын үеэр хүчтэй мөндөр орлоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр манай сувгийн шууд дамжуулан үзүүлсэн Украин-Умард Ирландын тоглолтын үеэр хүчтэй мөндөр орсны улмаас шүүгчдийн бүрэлдэхүүн тоглолтыг түр зогсоох шийдвэр гаргасан байна.

Францын Леон хотод болсон тус тоглолтын 2 дугаар үеийн 58 дахь минут эхлээд байхад Чехийн шүүгч Чехийн шүүгч Павел Краловец тамирчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргажээ. Аз болоход хүчтэй орсон мөндөр 3 минут үргэлжлээд зогссон тул тоглолт дахин ямар нэгэн саадгүй үргэлжилжээ.

Ингэснээр энэ удаагийн Европын аврага шалгаруулах тэмцээний цаг уурын байдлаар болж түр саатсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Хуваалцах