Украйны сонгуульд 11 сая хүн саналаа өгч чадсангүй
Украйны Ерөнхийлөгчийн эхний шатны сонгуульд 10 сая 804 мянган хүн саналаа өгөөгүй гэж Украйны Сонгуулийн төв хорооноос мэдээллээ.
Мэдээллийн алба

Украйны Ерөнхийлөгчийн эхний шатны сонгуульд 10 сая 804 мянган хүн саналаа өгөөгүй гэж Украйны Сонгуулийн төв хорооноос мэдээллээ. Албаны энэ мэдээллээр сонгуульд санал өгөх эрхтэй нийт 29 сая 600 гаруй хүн байдгаас 18 сая 810 сая гаруй нь саналаа өгсөн байна.
Оросын хэвлэлд “Украйны Засгийн газар Оросын газар нутагт, мөн зүүн Украйн дахь өөрсдийгөө бүгд найрамдах улс хэмээн зарласан Донецк, Луганскад саналын цэг байгуулахаас татгалзсаны улмаас 7-10 сая орчим украйн хүн санал өгөх боломжгүй болсон” гэж мэдээлсэн байна.
Үүнээс гадна сонгуулийн өдөр Оросын ажиглагчдыг санал авах цэгүүдэд нэвтрүүлээгүй байна. Ингэснээр Киевийн энэ үйлдэл сонгуулийн үйл явц бүхэлдээ хууль ёсны болж чадсан уу гэдэг асуулт дагуулна гэдэгт Москва итгэлтэй байна гэж "Спутник" мэдээлж байна.
Энд өгүүлснээр сонгогчид санал өгөх үеэр ноцтой зөрчил үймээн самуун бүртгэгдээгүй гэж Украйны Сонгуулийн хороо мэдээлсэн бол Дотоод хэргийн яаманд нь сонгуулийн үйл явцтай холбоотой 2100 гаруй удаагийн зөрчил, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгджээ.


















