“Үл үйлд” медиа үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монголын Урлагийн Зөвлөл Хууль зүйн яамны санаачлага дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх,
Мэдээллийн алба

Монголын Урлагийн Зөвлөл Хууль зүйн яамны санаачлага дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг нь нэмэгдүүлэх зорилгоор залуу уран бүтээлчдийн хамтарсан “Үл үйлд” медиа үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Улаан гэр" галерейд нээлтээ хийлээ.
Урлаг бол аливаа асуудлыг хүн ба нийгэмд хүргэх хамгийн ойр арга хэлбэр бөгөөд Монголын нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийг Монгол уран бүтээлчид өөрсдийн дуу хоолойгоор илэрхийлэхийг зорьсон билээ. Энэхүү үзэсгэлэн нь тавдугаар сарын 15 өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй хүрэх юм.


















