Улаан чөтгөрүүд эргэн ирлээ
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд тоглосон Бельги болон Ирландын шигшээ багуудын тоглолт манай цагаар 22:00 -с явагдаж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд тоглосон Бельги болон Ирландын шигшээ багуудын тоглолт манай цагаар 22:00 цагаас явагдаж өндөрлөлөө. Бельгийн шигшээ баг нээлтийн тоглолтдоо Италид 2:0-н харьцаатай ялагдал хүлээсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэл амны гол бай болоод байсан Бельгийн шигшээ баг эхний үед мөн л хэвлэл мэдээллийн бай болохоор тоглолтыг үзүүлж тоглолт тэнцээгээр буюу 0:0 харьцаатай өндөрлөөд байсан юм. Тоглолтын агуулга болон үр дүнтэй зэрэгцээд дасгалжуулагч М.Вилмотсийн хувь заяа ч хэвлэлээр урсаад эхэлсэн байв.

15 минут завсарласны дараагаар буюу хоёрдугаар 45 минутаас эхлэн бид цоо шинэ "Улаан чөтгөр" -үүдийг харах болов. Улмаар тоглолтын эхний гоолыг Манчестэр Сити клуб болон Бельгийн шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Кэвин Дэ Бройны дамжуулалтаар довтлогч Р.Лукаку гоолдсоноор "гоолын шуурга"-ны эхлэлийг тавьсан гэж хэлж болно.

Гоол орсны дараагаар багууд ээлж дарааллан довтолгоон явуулсны эцэст дахин гоол оруулсан нь хамгаалагч Томас Мэйнэрийн дамжуулалтаар хойд хөрш ОХУ -н супер лигт тоглодог хагас хамгаалагч Аксэл Витсэл байв. Улмаар Ирландын шигшээ баг тоог ойртуулах оролдлогуудыг хийж байсан ч үр дүн өгөлгүй явсаар дахин гоол алдав. Хохирогч нь Эвэртонд харьяалалтай довтлогч Ромэлу Лукаку байв. Ингэснээр тэрбээр дубл хийж мэргэн буучдын жагсаалтад орж ирлээ.


Бельгийн шигшээ баг тус тоглолтод 3:0 харьцаатайгаар ялалт байгуулснаар хэсгээс гарах боломжоо хадгалж үлдсэн бол Ирландуудад байдал бишдэж ирлээ. Тэд дараагийн тоглолтдоо хэсгийг тэргүүлэгч дэлхийн 4 удаагийн авалга өмнөх тэмцээний мөнгөн медальт Италийн шигшээ багийг хожих хүндхэн даалгавартай үлдлээ. Хэрэв чадах эс аваас гэрлүүгээ харих эхний 2 багийн нэгээр нэрлэгдэх юм.


















