Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах зүйлс

Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах зүйлс
Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах зүйлс. Зураг: МҮОНРТ

Иргэн та улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө дараах зүйлийг анхаараарай.

Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх, шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.

Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:

Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/

Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.

Шинжилгээний дараа:

-Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно.

-Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно.

-Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовуурь учраас эмийн эмчилгээ шаардлагагүй гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.

Хуваалцах