Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаан лооль нөхөн үржихүйд нөлөөлдөг

Улаан лооль эрэгтэй хүний нөхөн үржлийн чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй болохыг тогтоожээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан лооль нөхөн үржихүйд нөлөөлдөг
Улаан лооль нөхөн үржихүйд нөлөөлдөг. Зураг: МҮОНРТ

Улаан лооль эрэгтэй хүний нөхөн үржлийн чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй болохыг тогтоожээ.

Улаан лоолийг улааруулагч Ликопин (Lycopene) гэх бодис нь эр бэлгийн эсийн тоог 70 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд баталсан байна. Эрдэмтэд өнөөдрийг хүртэл хийсэн 12 эрдэм шинжилгээний бүтээлд харьцуулсан судалгаа хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. Британийн үргүйдлийн эмчилгээг дэмжих “Infertility Network” байгууллага эмчилгээ хийлгэж буй эрчүүдэд нэг жилийн турш Ликопины хэрэгцээг хангах эмчилгээ хийсний дараа тэдний үр тогтоох чадвар нэмэгдэх эсэхийг туршиж үзэхээр болсон гэнэ. Зарим судалгаагаар Ликопин нь түрүү булчирхайн өвчин эмгэгт сайн бөгөөд үрэвсэл, хорт хавдрын явцыг удаашруулдаг болохыг судлан тогтоожээ.

Хуваалцах