“Улаан пальто”-г гэр бүлээрээ “өмсөнө”
Зохиолчийн долоон жилийн өмнө бичсэн өгүүллэгийг уншсан хүмүүс болон үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд буй энэхүү кино нь далд ертөнцийн сэдвийг хөндсөнөөрөө сонирхолтой бөгөөд уран бүтээлчид нь мөнгө хөөгөөгүй, харин өнөөгийн хүнд хэцүү амьдралд өнгө нэмсэн, өөдрөг гэгээн, хайр энэрэл ундрааса
Мэдээллийн алба

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн уянгын драм кинонд МУСТА О.Долгор, жүжигчин Т.Өөдөө, О.Байгаль нар болон 23-р сургуулийн сурагч Ч.Энхномуун нар тогложээ.
Эх үрийн нандин холбоо, хүний сүнс төрөл сэлгэн мөнх оршдог тухай сонирхолтой сэдвийг хөндсөн энэхүү киноы хөгжмийг гитарчин Өөжгий бичиж, зураглаачаар МУСТА С.Баттулга нар ажиллажээ.
Зохиолчийн долоон жилийн өмнө бичсэн өгүүллэгийг уншсан хүмүүс болон үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд буй энэхүү кино нь далд ертөнцийн сэдвийг хөндсөнөөрөө сонирхолтой бөгөөд уран бүтээлчид нь мөнгө хөөгөөгүй, харин өнөөгийн хүнд хэцүү амьдралд өнгө нэмсэн, өөдрөг гэгээн, хайр энэрэл ундраасан кино хийх зорилт тавьжээ.
Гэр бүлээрээ үзэх кино “Улаан пальто” энэ сарын 21-нд нээлтээ хийхээр товложээ.


















