Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Улаан-Үдэд болох “BAIKAL OPEN” тэмцээн цуцлагдлаа

Уг нь тус тэмцээнд 16 орны 250 шилдэг тамирчин өрсөлдөх байсан бөгөөд манай улсын тамирчид ч хүч үзэхээр бэлтгэлээ хангаж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан-Үдэд болох “BAIKAL OPEN” тэмцээн цуцлагдлаа
Улаан-Үдэд болох “BAIKAL OPEN” тэмцээн цуцлагдлаа. Зураг: МҮОНРТ

Улаан-Үд хотод энэ сарын 5-7-ны хооронд Буриадын тэргүүний нэрэмжит чөлөөт бөхийн 25 дахь удаагийн олон улсын “BAIKAL OPEN” тэмцээн явагдах байсан ч коронавирусээс сэргийлж цуцлагдлаа.

Уг нь тус тэмцээнд 16 орны 250 шилдэг тамирчин өрсөлдөх байсан бөгөөд манай улсын тамирчид ч хүч үзэхээр бэлтгэлээ хангаж байв.

Дээрх тэмцээнийг эсэргүүцэж маш олон Буриад иргэн цахим сүлжээгээрээ дамжуулан өөр өөрсдийн байр сууриа ч илэрхийлж байжээ.

Хуваалцах