Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл үргэлжилж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх зургаадугаар сарын 4-нд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх зургаадугаар сарын 4-нд болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн биеийн тамирын спортын газар болон дүүрэг, холбоодууд хамтран зохиох энэхүү уламжлалт тэмцээний оролцогчдыг http://ub-marathon.ub.gov.mn хаягаар бүртгэн авч байна.

Одоогоор мэргэжлийн болон сонирхогчдын дунд болох тэмцээний оролцогчид бүртгэлд хамрагдаж эхлээд байгаа ч ирэх тавдугаар сарын 30хүртэл үргэлжлэх гэнэ.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Герман, Япон, Белги, Англи, Итали, Швейцарь, Турк, Беларусь зэрэг 18 орны 90 гаруй тамирчин оролцож байсан билээ.

Хуваалцах