Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатар чуулгын бүжигчид хамтлагаараа III байрт шалгарлаа

“Чонан – Дэлхийн бүжгийн наадам” есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны хооронд Сөүл хотын дагуул хотуудад болсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар чуулгын бүжигчид хамтлагаараа III байрт шалгарлаа
Улаанбаатар чуулгын бүжигчид хамтлагаараа III байрт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Чонан хотод 6 дахь удаагаа болсон “Чонан – Дэлхийн бүжгийн наадам”-д эх орноо төлөөлөн оролцсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид Хамтлагийн төрөлд 3-р байр, Хосын төрөлд 35 хосоос бүжигчин Э.Алдар, Б.Ганчимэг 4-р байрт шалгарсан таатай мэдээг дуулгаж байна.

Тэмцээнийг Ардын болон үндэсний, хөгжөөн дэмжигчдийн зэрэг төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадамд 3 тивийн 17 орны бүжигчид авьяас, ур чадвараа сорьж оролцжээ. “Чонан – Дэлхийн бүжгийн наадам” есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны хооронд Сөүл хотын дагуул хотуудад болсон юм.

Хуваалцах