Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна

Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна
Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ.

ӨнөөдөрЭрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон түлшний нөөц бүрдсэн бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн нөөц бүрдэж, Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн түлш тээвэрлэн хүргэгдэж байна.

Түлшний тээвэрлэлт болон чанарт хөндлөнгийн лаборатори, хоёр улсын хариуцсан хүмүүс хяналтыг үе шат болгонд тавьж ажиллаж байна.

Хятад улсын талаас 2026 оны 3 сард нийт 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг саадгүй тээвэрлэж дуусгана гэв.

Хуваалцах