Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ ихэссээр байна

Нийслэлийн хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ найм дахин их байгааг энэ сарын 21,22-ны өдрүүдэд НМХГ-ын хийсэн судалгаагаар батлагджээ.Иргэдийн аялал зугаалга,хөдөлгөөнийг дагаж зам дагуу хуушуур, айраг, сүү тараг, жимс зарсан иргэд олон байдаг аж.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ ихэссээр байна
Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ ихэссээр байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ найм дахин их байгааг энэ сарын 21,22-ны өдрүүдэд НМХГ-ын хийсэн судалгаагаар батлагджээ.Иргэдийн аялал зугаалга,хөдөлгөөнийг дагаж зам дагуу хуушуур, айраг, сүү тараг, жимс зарсан иргэд олон байдаг аж.

Замын сул шороо, авто машинаас гарах хортой утаан дунд худалдаа хийж байгаа нь ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Учир нь Хар тугалга, Хорм, Никль агуулсан хүнд металл, нян багтериуд уг зарж байгаа хүнсэнд шингэсэн байдаг ажээ.

Энэхүү шалгалт маргааш буюу 24-нд Сонгино хайрхан дүүрэгт үргэлжлэх юм байна.

Түлхүүр үг:бохирдол
Хуваалцах