Улаанбаатар хотын хүүхдийн театр нээлтээ хийнэ
Монгол урлагт хүүхдийн гэх тодотголтой театр цөөхөн байдаг. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын хүүхдийн театр нээгдэж байна. Театрын нээлтийн тоглолт "Сүлд модны наадмыг аварсан нь" хүүхдийн шинэ жүжгээр эхэлнэ.
Мэдээллийн алба

Монгол урлагт хүүхдийн гэх тодотголтой театр цөөхөн байдаг. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын хүүхдийн театр нээгдэж байна. Театрын нээлтийн тоглолт "Сүлд модны наадмыг аварсан нь" хүүхдийн шинэ жүжгээр эхэлнэ. Тус жүжгийн найруулагчаар С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа юм.
Улаанбаатар хотын хүүхдийн театр цаашид хүний сайхан чанар, үерхэл нөхөрлөл, гэр бүл, хамт олон гээд хүүхдийн хүрээлэн буй орчныг эерэг сайн талаас нь харуулсан уран бүтээлүүдийг амилуулан хүүхэд залуучууддаа хүргэх зорилготой аж.


















