Улаанбаатар хотын төв талбайд ДАШТ үргэлжилж байна
Монгол Улсын эрэгтэй баг өчигдөр АНУ, Латви, Гүрж, Беларусын шигшээ багтай “С” хэсэгт багтаж, хоёр тоглолт хийв.
Мэдээллийн алба

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд “FIFA 3×3 U18 World Cup-2019” ДАШТ өчигдөр эхлээд байгаа билээ.
18 хүртэлх насны ДАШТ-д таван тивийн эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний ялагчид энэ баасан гарагт тодорно. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсад анх удаа багийн төрлөөр болж буйгаараа онцлог юм.
Монгол Улсын эрэгтэй баг өчигдөр АНУ, Латви, Гүрж, Беларусын шигшээ багтай “С” хэсэгт багтаж, хоёр тоглолт хийв.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2011 оноос албан ёсоор FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд орсон. Харин 2017 оноос олимпийн төрөлд багтсан бөгөөд “Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөөх тоглолтууд энэ оноос эхэлсэн юм.
ХУВААРЬ: /“FIBA 3×3 U18 World Cup 2019” /
Эрэгтэй баг:
6.4
18.30 цаг – Монгол –Латви
20.10 цаг – Монгол Беларусь
6.6
18.30 цаг – Монгол – Гүрж
20.10 цаг – Монгол – Америк
Эмэгтэй баг:
6.5
20.20 цаг – Монгол –Чех
19.00 цаг – Монгол –Голланд


















