Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтэд зургаан орны тамирчид оролцоно

Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой "Улаанбаатар марафон-2015" тэмцээн зургаадугаар сарын 6-нд болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтэд зургаан орны тамирчид оролцоно
“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтэд зургаан орны тамирчид оролцоно. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцоно. Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой "Улаанбаатар марафон-2015" тэмцээн зургаадугаар сарын 6-нд болно.

Өнгөрсөн жил анх удаа тус марафоныг зохион байгуулж, 17 мянга орчим иргэдийг хамруулсан байна. Харин энэ жил оролцогчдын тоог 30 мянгад хүргэхээр зохион байгуулагчид ажиллаж байгаа юм. Одоогоор зургаан улсын тамирчин Улаанбаатар марафонд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд ярьж байна.

Улаанбаатар Марафон тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болно.

Хуваалцах