“Улаанбаатар марафон-2015”-д зургаан орны тамирчид оролцоно
Өнөөдөр эхлэх “Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцоно. "Улаанбаатар марафон-2015" тэмцээн нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх,
Мэдээллийн алба

Өнөөдөр эхлэх “Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцоно. "Улаанбаатар марафон-2015" тэмцээн нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Өнгөрсөн жил анх удаа тус марафоныг зохион байгуулж, 17 мянга орчим иргэдийг хамруулсан бол энэ жилийн хувьд оролцогчдын тоог 30 мянгад хүргэх зорилт тавьжээ. Мөн зургаан улсын тамирчид тус марафонд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. “Улаанбаатар марафон-2015” тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болно.


















