Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатар Марафоны маршрут

Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын долоонд болно. Зургаан өөр зайд зохион байгуулагдах уг тэмцээний маршрут гарчээ. 4000 м Энэ зайд 50-иас дээш настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно. Дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн ху

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар Марафоны маршрут
Улаанбаатар Марафоны маршрут. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын долоонд болно. Зургаан өөр зайд зохион байгуулагдах уг тэмцээний маршрут гарчээ.

4000 м

Энэ зайд 50-иас дээш настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно. Дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

4000 м

Энэ зайд 17 нас хүртэлх дотоод, гадаадын зөвхөн сонирхогч хүүхэд залуучууд оролцоно. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

5000 м

Энэ зайд 36-49 настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно.

8000 м

Энэ зайд 18-35 настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын гүйгчдээс 35 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

21 км 975 м

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид бүтэн марафон буюу 21 км 975 м зайд уралдана. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын иргэнээс 50-80 ам. долларын хураамж авна.

42 км 195 м

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид бүтэн марафон буюу 42 км 195 м зайд уралдана. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын иргэнээс 80-120 ам. долларын хураамж авна.

Түлхүүр үг:Улаанбаатар Марафоны маршрут
Хуваалцах