Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар ММС Энержи” баг дэлхийн аварга боллоо

Улмаар Европын хүчирхэг төлөөлөл Сербийн Земун, ОХУ-ын Неваг багыг хожиж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар ММС Энержи” баг дэлхийн аварга боллоо
“Улаанбаатар ММС Энержи” баг дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг ФИБА-гийн энэ улирлын хамгийн сүүлийн дэлхийн гран при Жэжүгийн гранприд түрүүллээ.

Тэд Словений Пиран багийг 13:10 харьцаагаар хожсон юм. Ингэснээр Ази тивийн баг анх удаа дэлхийн гран прид түрүүлж байгаа нь энэ юм.

Манай улсын баг хэсгийн шатанд АНУ-ын Нью-Иорк Харлем багт хожигдсон ч дараагийн тоглолтдоо Инжэ багийг хожиж, хэсгээс хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан.

Улмаар Европын хүчирхэг төлөөлөл Сербийн Земун, ОХУ-ын Неваг багыг хожиж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

Тус тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-гээр “Улаанбаатар ММС Энержи” багийн тоглогч ОУХМ Д.Дэлгэрням шалгарлаа.

Манай баг тэргүүн цомыг өргөснөөр 15 мянган ам.долларын шагналын хамт гардав. Тэд энэ лхагва гарагт эх орондоо ирнэ.

Хуваалцах