Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар ММС Энержи” баг “Sina Elite League Final”-д оролцоно

Sina Elite League нь БНХАУ-ын 150 хотоор 30 мянган баг, 120 мянган тамирчныг хамарсан, олон сая үзэгчийг татсан лиг юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар ММС Энержи” баг “Sina Elite League Final”-д оролцоно
“Улаанбаатар ММС Энержи” баг “Sina Elite League Final”-д оролцоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын мэргэжлийн “Улаанбаатар ММС Энержи” багийг энэ сарын 20-22-нд БНХАУ-д зохион байгуулагдах “Sina Elite League Final”-д оролцохыг урьжээ.

Ийнхүү тэд өмнөд хөршийг зорьсон байна.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд нар дасгалжуулагч С.Тулгын хамт тус тэмцээнд оролцох юм.

Багийн довтлогч Э.Дөлгөөний хувьд энэхүү тэмцээнийг өнжинө. (Тэрбээр өнгөрсөн жил баруун гарынхаа дунд хуруунд хийлгэсэн төмрөө авахуулах хагалгаа нь БНСУ-д амжилттай болжээ).

Sina Elite League нь БНХАУ-ын 150 хотоор 30 мянган баг, 120 мянган тамирчныг хамарсан, олон сая үзэгчийг татсан лиг юм.

Лигийнхээ финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил FIBA-гийн мэргэжлийн 16 баг өрсөлдөхөөр очжээ. Тэдгээр багийн дунд Австрали, БНХАУ, Хонконг, Япон, Монгол, Нидерланд, Филиппин, ОХУ, Серби, Словен, БНСУ, Тайвань, АНУ-ын шилдэг багууд оролцоно.

Хуваалцах