"Улаанбаатар" олон улсын кино наадмын “Уран сайхны кино” төрөлд Монгол кино бүтээл шалгаруулна
Бүтээл нь 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны аравдугаар сарын 1-ний дотор бүтээгдсэн, уран сайхны, бүрэн хэмжээнийх байх шаардлагатай аж.
Мэдээллийн алба

11 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам ирэх аравдугаар сард болохоор товоо зарлаад байгаа юм.
Энэ жилийн наадмын уралдаант хэсгийн “Уран сайхны кино” төрөлд Монгол кино бүтээл шалгаруулж авах гэнэ.
Бүтээл нь 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны аравдугаар сарын 1-ний дотор бүтээгдсэн, уран сайхны, бүрэн хэмжээнийх байх шаардлагатай аж.
Нээлтээ хийгээгүй уран бүтээл давуу эрхтэй. Өргөдлийн маягтыг дагалдах материалын хамт arts@artscouncil.mn цахим хаягаар энэ сарын 30-ны дотор явуулах ба кино бүтээлийг Монголын урлагийн зөвлөлийн байранд (Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төвийн 4 давхар, 402 тоот) өөрийн биеэр хүлээлгэн өгөх юм байна.


















