“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам ирэх сарын 7-нд өндөрлөнө
Наадам энэ сарын 21-нд элсэн агаад ирэх долоодугаар сарын 7 хүртэл үргэлжилж, дөрвөн цогц арга хэмжээг Сайншанд, Хамрын хийд, Улаанбаатар хотын "MN 17" галерей, "Үлэг гүрвэлийн төв музей", "Playtime" амьд хөгжмийн наадмын талбайд тус тус болох юм.ы
Мэдээллийн алба

Монголын урлагийн зөвлөл соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дөрөв дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг "Нүүдэл Суудал" сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Наадам энэ сарын 21-нд элсэн агаад ирэх долоодугаар сарын 7 хүртэл үргэлжилж, дөрвөн цогц арга хэмжээг Сайншанд, Хамрын хийд, Улаанбаатар хотын "MN 17" галерей, "Үлэг гүрвэлийн төв музей", "Playtime" амьд хөгжмийн наадмын талбайд тус тус болох юм.ы
Мөн Монгол ба олон улсын нийт 36 уран бүтээлч, судлаач, куратор, медиа урлагийн наадмын төлөөлөл уран бүтээлчид, оюутнуудад зориулсан медиа урлагийн сургалт, "Урлагтай яриа" уран бүтээлчдийн цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулна.


















