“Улаанбаатар Сити”, “Хаан хүнс Эрчим” багийн үзэгчгүй тоглолт болно
багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг талбайд ямар ч үзэгчгүй явуулах юм
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн "Мазала дээд лиг"-ийн аварга “Улаанбаатар Сити” болон "МХБХ-ны цом"-ын аварга “Хаан хүнс Эрчим” багийн хооронд болно.
“Эрчим” багийн хувьд өнгөрсөн жил "Хаан хүнс" клубтэй нэгдэж "Хаан хүнс Эрчим" нэрийн дор өрсөлдөөнөө эхлүүлэх бол тивийн тэмцээнд бэлдэж байсан ч “COVID 19” вирусийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэх юм.
Ердөө ганц л тоглолтоор “Супер цом”-ын эзнийг тодруулах тус өрсөлдөөн энэ сарын 2-ны 18:00 цагт МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг талбайд ямар ч үзэгчгүй явуулах юм байна. Түүнчлэн тоглолтыг “SPS Television” шууд дамжуулах аж.


















