“Улаанбаатар Сити” тэргүүлэгчдийн эгнээнд нэгдлээ
“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн зургаадугаар тойргийн дөрөв дэх тоглолт өнгөрсөн жилийн хүрэл медальт “Хоромхон” болон хоёр дахь жилээ дээд лигт хүч үзэж буй “Улаанбаатар Сити” багуудын хооронд боллоо.
Мэдээллийн алба

“Улаанбаатар Сити” өнгөрсөн улиралд анх дээд лиг тоглохдоо “Хоромхон”-д хоёр хожигдоод байсан бол энэ удаагийн учраандаа илүүрхлээ.
Тодруулбал нэгдүгээр үеийн 27 дахь минутад “Улаанбаатар сити” багийн ахлагч Н.Цэдэнбал зүүн хөлийн хүчтэй тооны харьцааг нээсэн. Мөн нийслэлийн багаас Ц.Түмэнжаргал 38, 44 дэх минутуудад Э.Отгонпүрэвийн хаалганы торыг хөдөлгөснөөр эхний хагас 0:3-аар өндөрлөв.