“Улаанбаатар цом” тэмцээн үргэлжилж байна
Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн өчигдөр Чингисийн мөсөн талбайд эхэлсэн.
Мэдээллийн алба

Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн өчигдөр Чингисийн мөсөн талбайд эхэлсэн. Тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Финлянд зэрэг улсын зургаан баг оролцож байна.
"Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвлийн спортыг дэмжих чиглэлээр гаргасан зарлигийнхаа дагуу, монголчуудад хоккейн спортыг таниулан сурталчлах зорилгоор нийслэл хотын шинэ мөсөн талбайд зохион байгуулж байхыг уриалсан. Хоккейн тэмцээн анх 2011 онд Эрдэнэт хотод зохиогдож байсан юм.


















