Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатарт цас орно

Арванхоёрдугаар сарын 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт цас орно
Улаанбаатарт цас орно. Зураг: МҮОНРТ

Арванхоёрдугаар сарын 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11-13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, явган шуурга шуурна. 17 цагт 14 хэм, 20 цагт 20 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 68 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.

Хуваалцах