Улаанбурханы вакциныг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдөр бүр хийж байна
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан хэрэгтэй.
Мэдээллийн алба

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан шаардлагатай. Хэрэв товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулах боломжтой юм.
Нийслэлийн дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 08.30-16.30 цагийн хооронд товлолт вакциныг хийж байна. Мөн аймаг, сумдууд вакциныг өдөр бүр товлолт вакцин хийхээр шилжиж байна.
























