Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уламжлалт харваачдын анхдугаар тэмцээн боллоо

Дүүргийн аварга шалгаруулах уламжлалт харваачдын анхдугаар нээлттэй тэмцээн төв сурын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир спорт хороо болон Монголын Уламжлалт харваачдын холбоо хамтран явуулсан юм.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уламжлалт харваачдын анхдугаар тэмцээн боллоо
Уламжлалт харваачдын анхдугаар тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Сохбаатар дүүргийн аварга шалгаруулах уламжлалт харваачдын анхдугаар нээлттэй тэмцээн төв сурын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир спорт хороо болон Монголын Уламжлалт харваачдын холбоо хамтран явуулсан юм.

Тэмцээнд нийт 41 харваачид оролцсоноос уламжлалт харвааны Олон Улсын хэмжээний мастер 3, үндэсний сурын мэргэн 9 оролцлоо. Харваачид таван зайд таван төрлийн байд тус бүр 5 сум тавин онч мэргээ сорин өрсөлдсөнөөс

Эмэгтэйчүүдээс 1-р байрт Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг, 2-р байрт Улсын мэргэн, ОУХМ С.Баярмаа, 3-р байрт Улсын мэргэн, ОУХМ Д.Норжмаа, 4-р байрт Улсын мэргэн, ОУХМ С.Энхтунгалаг, 5-р байрт Улсын мэргэн Д.Цэцэг

Эрэгтэйчүүдээс 1-р байрт Улсын гарамгай мэргэн Л.отгонбаяр, 2-р байрт Улсын мэргэн Б.Ёндон, 3-р байрт Ц.Энхчулуун, 4-р баярт Улсын мэргэн А.Хонгор, 5-р байрт М.Эрдэнэчулуун нар тус тус шалгарч Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хуваалцах