Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уле Эйнар Бьёрндален ямар ч байсан 2018 он хүртэл өрсөлдөнө

Шинжээчдийн энэхүү таамаг нь Уле Эйнар Бьёрндален өнгөрсөн хоёрдугаар сард болсон ДАШТ-ий дараа зодог тайлах тухай нэлээн шуугиан үүссэнээс үүдэлтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уле Эйнар Бьёрндален ямар ч байсан 2018 он хүртэл өрсөлдөнө
Уле Эйнар Бьёрндален ямар ч байсан 2018 он хүртэл өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Олимпийн найм, дэлхийн 19 удаагийн аварга, биатлоны алдарт тамирчин Уле Эйнар Бьёрндален өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан. Түүнийг шинжээчид “Зодог тайлах тухайгаа зарлах гэж байна” хэмээн таамаглаж байв. Гэвч тэрбээр “Зодог тайлахгүй, үргэлжлүүлэн уралдана. 2018 оны олимпийн наадам хүртэл ямар ч тэмцээн алгасахгүй” гэдгээ итгэлтэйгээр хэлсэн юм.

Шинжээчдийн энэхүү таамаг нь Уле Эйнар Бьёрндален өнгөрсөн хоёрдугаар сард болсон ДАШТ-ий дараа зодог тайлах тухай нэлээн шуугиан үүссэнээс үүдэлтэй. Гэвч тэрбээр тус тэмцээнд тун амжилттай оролцож, шийдвэрээ өөрчилжээ.

Хуваалцах