Үлэмж хэмжээтэй хулуу тарьжээ
Японы Чиба мужийн фермер эр 485.1 килограмм жинтэй хулуу тарьжээ. Тэрбээр “Японы хамгийн том хулуу” нэртэй үндэсний хэмжээний уралдаанд тэргүүн байрыг эзлэсэн аж.
Мэдээллийн алба

Японы Чиба мужийн фермер эр 485.1 килограмм жинтэй хулуу тарьжээ. Тэрбээр “Японы хамгийн том хулуу” нэртэй үндэсний хэмжээний уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн байна. Үлэмж хэмжээтэй хулууг тарьж ургуулсан фермер эр Кози Уэно энэ уралдаанд хоёр дахь жилдээ аваргалж байгаа юм. Энэ жил тус улсын хамгийн том хулуу гэж нэрлүүлэхийн төлөө Японы өнцөг булан бүрээс ирсэн 31 хулуу өрсөлджээ. Уралдаан 27 жилийн туршид явагдаж байгаа гэнэ.


















