Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үлгэр туульсын өв санг төлбөргүй ашиглуулна

ССАЖЯ хэвлэл мэдээлэл, радио, телевизийн байгууллагын удирдах зөвлөл болон дарга, захирал нарт хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтэд “Хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлж, төлөвшүүлэн гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэг нэн чухал байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үлгэр туульсын өв санг төлбөргүй ашиглуулна
Үлгэр туульсын өв санг төлбөргүй ашиглуулна. Зураг: МҮОНРТ

ССАЖЯ хэвлэл мэдээлэл, радио, телевизийн байгууллагын удирдах зөвлөл болон дарга, захирал нарт хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтэд “Хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлж, төлөвшүүлэн гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэг нэн чухал байна. Та бүхэн сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдад зориулж хүүхдийн үлгэр, туульсын цаг гаргах, нэвтрүүлэг бэлтгэх ажлыг уран бүтээлийн бодлогодоо тусгахыг хичээнгүйлэн хүсч байна. Хэрэв энэ чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэвэл бид ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн болон Соёлын өвийн төв, Үндэсний номын сангийн мэдээллийн баазуудыг түшиглэн шаардлагатай мэдээллийг ашиглах боломжоор хангаж сонгосон бүтээлийг өв сангаас үнэ төлбөргүй гаргаж өгөх бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна” хэмээн дурджээ.

Хуваалцах