Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өлгийчүүд олон шинэ цолтон өлгийдөн авлаа

Энэ жилийн хамгийн сүүлийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн наадмаа хойшлуулаад байсан.

Б.
Б.Энхчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өлгийчүүд олон шинэ цолтон өлгийдөн авлаа
Өлгийчүүд олон шинэ цолтон өлгийдөн авлаа. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн хамгийн сүүлийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн наадмаа хойшлуулаад байсан. Хорио энэ сарын 6-нд цуцлагдаж Баян-Өлгийчүүд аймгийн наадмаа 7,8-ны өдрүүдэд тэмдэглэхээр болсон. Аймгийнхаа наадмын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан нар оролцжээ. Хүчит 256 бөх ид бяраа гайхуулан хүчээ сорьсоноос Өлгийчүүд энэ жил аймгийн начин дөрөв, аймгийн харцага нэг, аймгийн заан нэг, аймгийн арслан нэгтэй болж олон цолтон өлгийдөн авч сайхан наадлаа. Учир нь аймгийн наадмын комиссоос найрааны начин төрүүлэхгүй гэдэг үүднээс баяр наадмын бөхөө хаалттай барилдуулахаар болсон юм.

Хуваалцах