Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улирлын шилдгээр Ц.Азбаярыг нэрлэв

МҮСБХ-ны "Үндэсний супер лиг"-ийн 2014-2015 оны улирлын нэгдүгээр хагас өндөрлөж, хоёрдугаар тойргийн хоёр тоглолт болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улирлын шилдгээр Ц.Азбаярыг нэрлэв
Улирлын шилдгээр Ц.Азбаярыг нэрлэв. Зураг: МҮОНРТ

МҮСБХ-ны "Үндэсний супер лиг"-ийн 2014-2015 оны улирлын нэгдүгээр хагас өндөрлөж, хоёрдугаар тойргийн хоёр тоглолт болсон. Тус тоглолтын дундуур нэгдүгээр улирлын шилдэг тоглогчийг шалгаруулсан юм. Улирлын шилдэг тоглогчоор багаа хоёрдугаар байрт жагсахад тодорхой хувь нэмэр оруулсан "Дорнод Танан гарьд" багийн хамгаалан тоглогч Цэрэндагвагийн Азбаярыг нэрлэлээ.

Ц.Азбаярын хувьд нэг тоглолтод 23.1 оноо 7.3 оновчтой дамжуулалт 6.7 самбараас бөмбөг авалт, 2.3 бөмбөг таслалтыг дундчилсан үзүүлэлттэй байна. Түүний баг 6 хожил 4 хожигдолтой "Төв ургац" багийн ард жагсаж буй.

Хуваалцах